Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр хийсэн шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн бол нийслэл болон таван аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ-ийн лаборатори, явуулын хоёр авто лаборатори, Дархан, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймагт ажиллаж буй салбар лабораторид нийт 27488 хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймагт нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн байна.
Харин Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Ингэснээр арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 11:00 цагийн байдлаар дотоодын нийт халдварын тоо 440, нийт бүртгэсэн халдварын тоо 888 болоод байна.
Бүртгэгдсэн газруудаар хуваавал,
- Улаанбаатарт 128
- Дархан-Уул аймагт 45
- Сэлэнгэ аймагт 204
- Орхон аймагт 25
- Говьсүмбэр аймагт 4
- Дорноговь аймагт 31
- Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.