Баянзүрх дүүрэгт "Нэг өрх-Нэг иргэн" коронавирусийн шинжилгээний аян эхэллээ

Баянзүрх дүүрэгт "Нэг өрх-Нэг иргэн" коронавирусийн шинжилгээний аян эхэллээ


4 жил

Баянзүрх дүүрэгт арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд "НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН" аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжинд 28 хорооны 14 хороог эхэлж хамруулахаар болсон байна. Шинжилгээнд хамрагдах 20 мянга гаруй иргэдийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг иргэд, халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар зохион байгуулж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой.

Мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой. Шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн онцгой байдлын үед зөвлөгөө, мэдээлэл өгч буй "Call center"-ийн 1800-1063 дугаар, БЗД-ийн Шуурхай штабын 93190092 зэрэг утсаар холбогдож тодруулах боломжтой юм.

Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 4,5,6,7,9,10,12,14,15,16,18,22,25,26 дугаар хорооны нийт 20090 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
 
Шинжилгээний цэгийн хувьд:
1. Амгалан Цогцолбор сургууль
2. 97-р сургууль
3. 21-р сургууль
4. 44-р сургууль
5. 133-р сургууль
6. 14-р сургуулиудын байранд тусгайлан бэлтгэсэн 6 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авна.
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү