Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч ядмаг улс төр хийж байна

Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгч ядмаг улс төр хийж байна


4 жил

Баасан гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,

2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсал /эцсийн хэлэлцүүлэг/,

3.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/,

5.”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,

6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Үдээс хойших хуралдаан:

7.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар. 

 

Улсын их гишүүн Ж.Сүхбаатар: Нэгдүгээрт Ерөнхийлөгчийн хоригийг 12-р сарын 4-ний өдөр хэлэлцэж байна. Хуулиараа 12-р сарын 5-ны дотор орон нутгийн төсвийг батлах ёстой. Ерөнхийлөгч хоригоо бүхэлд нь тавихаар улс төрийн зорилготой болчихож байна. Бүхэлд нь хориг тавихаар хууль зүйн хувьд асуудалтай байна. Бид Венесуэлийн жишээг харах хэрэгтэй. Бид бодит байдал дээр ийм боломж байхгүй. Иргэдээ, ААН-ээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Вакцин авах мөнгийг төсөвт тусга гэж байна. Энэ бол зөвхөн мөнгөний асуудал биш. Хурдан шуурхай авах үүднээс хийж буй ажил. Ерөнхийлөгчи төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү