"Хөл хорио дуусахыг хүлээхгүйгээр ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж өгөөч"

"Хөл хорио дуусахыг хүлээхгүйгээр ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттай нээж өгөөч"


4 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Японоос 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээл авах хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Арванхоёругаар сарын 11 хүртэл 18 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа. Иргэд, ААН-үүдээс ийм санал ирж байна. Үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг үе шаттай, тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулах боломжоор хангаж өгөөч. Нэг ширээнд хоёроос илүүгүй хүн суулгахаар зохицуулж болно шүү дээ" гэлээ. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Би бусад хүмүүсийн ажлыг мэдэж, хэлээд яах вэ. Бүгдийг тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Цаашид аль салбарын үйл ажиллагааг нээх, халдвар хамгааллаа хэрхэн хангах вэ гэдгийг сайтар судлах ёстой" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү