АНУ-ын Эрүүл мэнд хүн амд үйлчлэх газрын сайд Алекс Азар коронавирусийн эсрэг вакцинд америкчууд зул сарын баяраас өмнө буюу 12-р сарын 25-аас өмнө хамрагдана хэмээн мэдэгдсэн талаар Ротерс агентлагаас мэдээллээ. Вакциныг ердийн вакцин тараах системээр дамжуулж, муж улсын засаг захиргаа ямар бүлгийн хүмүүс эхэлж хамрагдахыг шийдэх аж.
Одоогоор тус улсын Хүнс эмийн удирдлагын газарт/FDA/ хоёр вакцин яаралтай эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрлөө авахаар хүсэлт илгээгээд байгаа юм байна. Тодруулбал, Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээж буй "BNT162b2" вакцин, “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг "mRNA-1273" вакцинууд хүсэлтээ явуулаад байгаа юм.
Харин АНУ “Pfizer”, “BioNTech компанийн вакциныг эхлээд авахаа мэдэгдсэн бөгөөд тус компаниудын зүгээс 11-р сарын 10-ны өдөр хүсэлтээ явуулжээ. Дашрамд мэдээлэхэд, дээрх вакцины үр дүнгийн хувьд коронавирусээс 94 хувь хамгаалж буйг вакцин бүтээгчид зарласан юм.