Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол илэрлээ

Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт тус бүр нэг тохиолдол илэрлээ


4 жил

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа орон нутагт илэрсэн коронавирусийн халдварын тохиолдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хүргэлээ.

11-р сарын 30-ны өдрийн байдлаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораториуд нийт 12116 хүнд, тэр дундаа 400 гаруй хавьтлын шинжилгээ хийсэн байна.

Мөн иргэдийн дунд 12 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Хавьтлын 10 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнээс долоо нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн лаборатори 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын давтан шинжилгээний хариу юм байна.  

Сэлэнгэ аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь мөн л батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм байна.

  • Архангай аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 3
  • Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 180 
  • Говьсүмбэр аймагт давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт 4 тохиолдол 
  • Дорноговь /нийт 21/
  • Орхон /нийт 22/
  • Дархан-Уул /нийт 44/ аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд дотооддоо 358 тохиолдол бүртгэгдэж, нийт Монгол Улсад 801 тохиолдол боллоо. Үүнээс эдгэрсэн 358 тохиолдол байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү