Коронавирусийн халдвар дотоодод тархсантай холбогдуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл хатуу хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл хатуу хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн Ням гарагт УОК, Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ. Харин ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргасан байна.
Түүнчлэн нийслэл болон орон нутагт хязгаарлалтад орсон иргэдийг шинжилгээнд хамруулж, арванхоёрдугаар сарын 1-10-нд нарийн дэг журмын дагуу нутаг буцаах болсныг УОК-оос мэдээлсэн.