Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсэгт ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын гишүүд ажиллах бөгөөд бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллах юм байна.