Баянзүрх дүүрэгт коронавирусийн түргэвчилсэн оношилгооны 16 цэг ажиллаж байна. Тус дүүрэгт одоогоор 7505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 6505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн ойрын хугацаанд тус дүүргийн IV ба X хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авахыг зөвлөлөө.