Нийслэлийн туг мандуулах ёслол боллоо

Нийслэлийн туг мандуулах ёслол боллоо


4 жил
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид Нийслэлийн туг мандуулах ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээг нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний анги байгууллагууд туг мандуулах ёслолын арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлсэн юм.
Ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн захирагч хурандаа Н.Баярсайхан, тус ангийн нийт бие бүрэлдэхүүн оролцов.
Туг мандуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан 09 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн сүлд, тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журмын дагуу зохион байгууллаа. Мөн ажлын амжилт гаргасан албан тушаалтнуудыг шагнасан бөгөөд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Тулга, Батлан хамгаалах яамны Эх орны төлөө III хүндэт тэмдгээр албан хаагч Ч.Баттулга нарыг шагнав.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү