ЭМЯ-наас ээлжит 11.00 цагийн мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн "Арваннэгдүгээр сары 16-нд нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд 3 хүнээс коронавирус илэрлээ. Сэлэнгэ аймгаар орж ирсэн хоёр ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. Дархан-Уул аймагт тандалтын зорилгоор 132 хүнд шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Ховд аймагт 14 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 80 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний 3 дахь шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ хүн бол жолооч Д-гийн ах нь байгаа. Хоёрдогч хавьтлын 274 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиоллол 434 байна" гэлээ.