Я.Содбаатар: Маргаашнаас эхлэн 5 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Я.Содбаатар: Маргаашнаас эхлэн 5 ХОНОГ ХАТУУ ХӨЛ ХОРИОНД ШИЛЖҮҮЛЛЭЭ


4 жил

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа.  Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.

Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • хүнсний үйлдвэрүүд,
  • хүнсний захууд,
  • шатахуун түгээх станцууд,
  • нефть хангамж,
  • эмийн сан,
  • худаг усан хангамжийн байгууллагууд,
  • түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • хэвлэл мэдээллийн байгууллага,
  • орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү