Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс коронавирусийн халдвар илэрчээ

Халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс коронавирусийн халдвар илэрчээ


4 жил

Сүүлийн 24 цагийн хугацаад манай улсад коронавирусийн халдварын зургаан тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээлсэн. Бүртгэгдсэн нийт тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс бол нэг нь  Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэй аж. 

Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байх явцдаа халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс халдвар илэрчээ. Халдвар авсан сувилагчтай баг болон ажиллаж байсан эмч, мэргэжилтэн нийт таван хүнийг тусгаарласан талаар ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 374 болж байгаа юм. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Маргад [103.26.195.xxx] 4 жил
Худал мэдээ байна ш дээ