Эрүүл мэндийн яамнаас цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө. Тодруулбал, нэмж зургаан хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.
ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.