Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Covid-19-ийн халдвараар өвдсөн билээ. Тэгвэл түүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр "Дэлхий дээр Covid-19-өөр хэн ч өвчилж болзошгүй. Хорио цээрийн бүхий л дэглэмийг чанд сахиж байсан миний шинжилгээний хариу эерэг гарлаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээр, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас Зеленский албан үүргээ алсаас гүйцэтгэнэ гэжээ. Мөн Тамгын газрын дарга, орлогч нар болон бусад ажилтнууд Covid-19-ийн шинжилгээ тогтмол өгч байгаа аж.
Украинд Covid-19-ийн анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд Черновцы мужаас илэрсэн. Тус улсын засгийн газар хорио цээрийн болон онцгой байдлын дэглэмийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.