Бага насны хүүхдүүдийг хоёр дахь тун вакцинд хамруулна

Бага насны хүүхдүүдийг хоёр дахь тун вакцинд хамруулна


4 жил

ДЭМБ-аас анхааруулж байгаагаар Ковид цар тахалын хоёр дахь давлагаа томуугийн улиралтай давхцаж байгаа юм. Иймд, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул томуугийн вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Манай улсын хувьд зөвхөн эрсдэлт бүлгийн иргэдээ томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг байсан бол энэ жил 1.2 сая иргэнээ үнэ төлбөргүй хамруулахаар болсон юм.

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, одоогоор жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэд зэрэг зорилтот бүлгийн одоогоор жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулалтад хамруулаад байгаа аж. Мөн бага насны хүүхдүүдийг  хоёр дахь тун вакцинд хамруулж эхлээд байгаа юм байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр, цаашид сая гаруй иргэнийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү