Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.
Өнөөдөр тус эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд нээлтэд БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Цай Вэнь Руй, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд болон холбогдох албаныхан, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов.
Тус эмнэлэг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, "Хангарьд хөгжлийн төв" ТББ, ЭМЯ, БШУСЯ-ны дэмжлэг, буцалтгүй хандив тусламжаар барьжээ.