Он дуусахад сар гаруйн хугацаа үлдсэн ч нийслэл 2020 оны төсөвтөө тодотгол хийхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьжээ. Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд НИТХ-ыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэсэн байна.
