Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо

Нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 357 боллоо


4 жил

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрч Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 357 боллоо. Нийт 314 хүн эдгэрсэн бөгөөд хяналтад нэг, гэрийн ажиглалтад гурван хүн байна. Мөн эмчлүүлж байгаа 43 хүн байгаагаас долоо нь хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна.

Хүйсийн хувьд 249 эрэгтэй, 108 эмэгтэйгээс халдвар илэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас амны хаалтаа зүүж коронавирус болон томуугаас сэргийлэхийг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү