Өрх нь шатаж байсан гэрээс долоон настай хүүг аварчээ

Өрх нь шатаж байсан гэрээс долоон настай хүүг аварчээ


4 жил

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд үзлэг шалгалтаар ажиллаж байсан алба хаагчид гэрийн тооно нь шатаж байсан айлтай таарч, шуурхай унтрааж, долоон настай хүүхдийг галын аюулаас аварлаа.

Өнөөдөр 11:30 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч В.Мөнхдэлгэр, ахлах дэслэгч Х.Маамуу, Таван толгой түлш ХХК-ийн хяналтын ажилтан Т.Алтанцэцэг нар СХД-ийн 9 дүгээр хорооны 2-р хэсгийн айл өрхүүдээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар ажиллаж байхдаа ийнхүү галыг унтраажээ.

Уг айлд 7 настай эрэгтэй хүүхэд харгалзах хүнгүй унтаж байсныг сэрээж аюулгүй газарт гарган, амь насыг нь авран хамгаалсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү