УИХ-ын чуулганы хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр Х.Мөнхзул, Д.Сүнжид, Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд нарыг томилж, Н.Ганбаяр, П.Оюунчимэг нарыг чөлөөлөх тогтоолыг баталлаа.
Ингэснээр ХЭҮК-ын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ХЭҮК нь анх таван гишүүнтэй болж байна.
Чуулган нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та бүхэн эр зоригтой ажиллаарай. Даргын хэлсний дагуу биш сөрж ажиллах учиртай шүү. Хүний эрхийг хангах, хамгаалахын тулд дандаа цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагатай нүүр тулдаг тул эр зоригтой байж, нэр төртэй ажиллаарай” хэмээн захисан.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнд хууль дээдэлж ажиллахыг хатуу сануулж, эрүү шүүлтийн эсрэг үр дүнтэй ажиллахыг даалгав.