Улсын онцгой комисс шуурхай хуралдана

Улсын онцгой комисс шуурхай хуралдана


4 жил

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилладаг нэг сувилагч Covid-19 авсан болох нь тогтоогдсон. Иймд Улсын онцгой комисс маргааш 10:00 цагаас шуурхай хуралдахаар болжээ.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын өгсөн мэдээллээр халдвар авсан сувилагч нь Сэлэнгэ аймгаас ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан юм байна. Харин Эрүүл мэндийн яамны мэдээллээр ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Тэднээс өдөр болгон хяналтын шинжилгээ авдаг. Тэд ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад гээд нийтдээ 28 хоногийн дараа гэртээ очдог байна. Энэ удаа халдварын голомтод ажиллаж буй сувилагчийн 12 дахь өдрийн хяналтын шинжилгээнд вирус илэрсэн. Одоо ажлын баг хамт олныг хяналтад авч, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна гэлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү