“Сармагчин” Г.Даминням

“Сармагчин” Г.Даминням


4 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр олны анхааралд өртсөн гишүүн бол Г.Дамдинням. Тэрээр хуралдааны үеэр зүүн гараа толгой дээгүүрээ давуулан баруун шанаа, хацраа илж суусан. Эрхэм гишүүний уг үйлдэл сошиалд багагүй дуулиан боллоо. Сошиалд түүний үйлдлийг Сармагчин л ингэж мааждаг 76 сармагчны 1 нь сармагчин гэдгээ л харуулж бна, Сод авьяастай гишүүд их байнаа, Үгүй тэр баруун гар нь хөдөлдөггүй юм байх даа хөөрхий, Сургуультай нохой шиг яадаг гэнэ вэ,туучий чинь зэргээр бичжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэж хэн бэ?

1982 онд - Дархан хотод төрсөн
1999 онд - Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар сургууль,
2004 онд - Нийгэм судлал, Эрх зүйн багш
2007 онд - МУБИС Улс төр судлалын магистр
2015 онд - Канад улсын Бритиш Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр
2015 оноос -Канад улсын Бритиш Колумбын Их Сургууль Уул уурхайн бодлого судлал докторантур

АЖИЛ ЭРХЛЭЛТ:
2008-2009 онд - Монгол улсын Байгаль Орчны Яам, Сайдын Зөвлөх
2009-2010 онд - Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, Сайдын зөвлөх
2010-2013 онд - Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эдийн засаг Нийгмийн хөгжлийн проректор
2015 оноос - Канад улсын Бритиш Колумбын Их Сургуулийн Уул уурхайн  сургуулийн судлаач
2017 оноос - Прокон Майнинг Монголия Компанийн захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ:
НАМОХ-ны Дэд Ерөнхийлөгч, НАМЗХ-ны УЗ гишүүн,

МАН-ын Их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүн

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүн,

МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн зэрэг нам олон нийтийн сонгуульт алба хашиж байжээ.

"Ямар ч зүйлд өөрийнхөө хэмжээнд шийдэх боломж байдаг" хэмээж ирээд л тэрээр төрийн ордноо унадаг дугайтай ирснээ гайхуулж байсан нь саяхан. Тэгвэл Г.Дамдинням гишүүний өнөөдрийн үйлдлээс харахад ээлжит “жүжиг”-ээ тавьж, олны анхааралд өртөх гэсэн санаа ч байсан гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй нь. Ямартаа ч эрхэм гишүүн өөрийн үйлдлээсээ болж “Сармагчин” гэх нэрийг сошиал хэрэглэгч нараас авчихлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү