Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ


4 жил

Сүүлийн үед зарим хэвлэлд Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд гэгчийн өндөр үнэтэй түрээсийн байрны талаар шагшин бичиж байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Тамгын газрын дарга гэж андуурагдаад байгаа Д.Баярболд хэмээгч нь тус үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын даргаар ажилладаг нэгэн юм байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнтэй ойрын хамаарал бүхий нэгэн гэнэ. Иймдээ ч Х.Бадамсүрэнгийн тушаалаар Д.Баярболд 2018 онд Улаанбаатар хотоос ногоон гэрлээр шууд томилогдон Бээжинг зорьж байжээ.

Улмаар Д.Баярболд 2018 онд Бээжинд очсон даруйдаа Бээжин хотын Чао Янг дүүргийн Мөнгөн цамхагт байрлах Эрдэнэт үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын 1512 тоот өрөөг 80 сая төгрөгөөр засуулжээ. Ингэж засвар хийлгэснийхээ дараа өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн мебель тавилгууд авч тавьсан гэх баримт ч байна. Шинээрээ шахам байрыг засах болсныг зарим хүмүүс эсэргүүцэхэд Х.Бадамсүрэн эсэргүүцлийг үл хүлээж аван Бээжингийн төлөөлөгчийн газрын байранд засвар хийх асуудлыг хөхүүлэн дэмжиж, тендер хүртэл зарлажээ.

баярболд-байрны-түрээс-шинэ-жил-1024x208 Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд очсон даруйдаа байр түрээслэн амьдарч эхэлсэн байна. Гэхдээ тэр энгийн нэгэн түрээсийн байр биш сарын 8.0 – 9.0 сая төгрөг буюу 20.000 – 21.000 юанийн үнэтэй тансаг зэрэглэлийн орд харш гэмээр байр түрээсэлсэн байна.

баярболд-байшин-зураг Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

Түүний түрээсийн байрны төлбөрийг 2018 оноос хойш Эрдэнэт ТӨҮГ-ын данснаас сар бүр “Д.Баярболд даргын байрны түрээсийн төлбөр” гэсэн утгатайгаар шилжүүлдэг бөгөөд 2020 оны эхний есөн сарын байдлаар тэрээр байрны түрээст нийтдээ 75 сая 612 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүнийг учир мэдэх зарим хүмүүс Д.Баярболд гадаад орнуудад суух элчин сайдуудаас ч давсан тансаг хэрэглээтэй нэгэн болохыг харуулж байна хэмээн хэлж байна.

Бээжингийн төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболдын тансаглал үүгээр дууссангүй. Тэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 233 сая 564 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн кассаас бэлнээр гаргуулан машин худалдаж авчээ. 233 саяын үнэтэй машин гэхээр Mercedes-Benz G-Class, Toyota Lexus-ийн аль нэг нь байж таарна.

баярболд-машин-1024x205 Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

Мөн тэрээр 2019 оны 12-р сарын 25-ний өдөр зул сарын баяр тэмдэглэхэд зориулж 10 сая төгрөг, мөн эл өдөр автомашины засвар үйлчилгээнд зориулж 9.2 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулан авчээ.

612027-1024x683 Х.Бадамсүрэнгийн томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн бээжин хот дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Баярболд гэгчийн тансаглал хэрээс хэтэрчээ

Д.Баярболд 169 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 670 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 105 сая төгрөгийн авлагатай, гадаадын банканд 85 сая, дотоодын банканд 7.5 сая төгрөгийн хадгаламжтай нэгэн ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү