Хоёр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг сайд Г.Ёндонгоор буцаан төлүүлэхээр болжээ

Хоёр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг сайд Г.Ёндонгоор буцаан төлүүлэхээр болжээ


4 жил

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” нэгдлийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаар төлүүлсэн баримтад тэрбээр өөрөө хариу тайлбар өгсөн билээ. 

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагууд төсвөөс давсан мөнгөн урамшуулал авч байгаа тухай баримтууд ар араасаа дэлгэгдсээр байна. Иймд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл авахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудан мэдээлэл авчээ. 

УУХҮ-ийн сайдын тухайд сайдаар ажиллахаас өмнө нь урамшуулал авсан учир байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр болжээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчит байгууллагууд цаашид төсвөөс давсан цалин хангамж эдлэх ёсгүйг анхааруулаад цаашид ийм асуудлуудыг цэгцлэх хугацаатай үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд өгсөн байна. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү