Таван байнгын хороо 2021 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Таван байнгын хороо 2021 оны төсвийн төслийг хэлэлцэнэ


4 жил

Өнөөдөр УИХ-ын таван Байнгын хороо хуралдаж, 2021 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тодруулбал, Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Хууль зүйн, Үйлдвэржилтийн бодлогын, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж 2021 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Байнгын хороод санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. 

Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү