Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс хамтран ажиллах санамж бичгийг аравдугаар сарын 19-ний өдөр байгууллаа..jpg)
Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийг төлөөлж Их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Тэргүүн дэд захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Бадрал нар оролцов.
Хүний эрхийн үндэсний комиссоос ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэг, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Адъяахишиг, хэвлэл мэдээлэл хариуцсан референт З.Бадмаараг, даргын туслах Д.Халиун нар оролцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд хүний эрхийн судалгааны бүтээлүүдийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, боловсон хүчнийг хүний эрхийн хандлага төлөвшсөн, ойлголт мэдлэгтэй, мэргэшсэн байдлаар бэлтгэх, хүний эрхийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгуулах, ном сурах бичгээр хангах зэрэг олон талт ажиллагааг явуулахаар болсон юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 86 жилийн түүхтэй, Монгол Улсын ууган сургуулиудын нэг болох Дотоод хэргийн их сургуультай хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд хүний эрхийн танхимыг байгуулж өгч байсан билээ.
Энэ сард Хүний эрхийн үндэсний комисс тус сургуульд хүний эрхийн номын санг тохижуулахад хандив өргөж, 800 гаруй англи, монгол хэлээрх ном, товхимлыг хүлээлгэн өгөв.
Мөн ДХИС-ийн бакалавр, магистрантур, докторантурын сургалтын төлөвлөгөө агуулгад хүний эрхийн асуудлаар тодорхой сэдвүүд тусгах, оюутан сонсогчид болон эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ахисан түвшинд тасралтгүй судлах боломжоор хангах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл, ном товхимол хэвлүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна.
Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
6 жил /2020-10-20 08:11:23 GMT+8/
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
1917
2 сар
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
3799
2 сар
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
4296
3 сар
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
4341
3 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
4669
3 сар
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
5326
3 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
5455
4 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
5305
4 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
6804
4 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
81325
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
74971
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд