Өнөөдөр хувиар ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой. Гэвч МАН, болон АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болохгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Учир нь УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө орон нутагт ажиллаж яваа юм байна. Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ 7 хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх ёстой байсан. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэх байв.