Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл өчигдөр Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэрээ энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүнээр А.Адъяасүрэн тодрууллахад "Миний хувьд урьд нь хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын албан хаагч нарын ашиг сонирхол үргэлжилж байна гэж харж байна. Хуулийн байгууллагаас энэ талаар бичиг өгч, байцаалт авсан зүйл байхгүй. Сонгууль дууссан болохоор үнэн нь тогтоогдох байх" гэсэн юм.