Н.Алтанхуяг: МАН гишүүдээ чуулганд нь суулга, орон нутгийн томилолт нэртэй сонгуулийн сурталчилгаа хийж байна

Н.Алтанхуяг: МАН гишүүдээ чуулганд нь суулга, орон нутгийн томилолт нэртэй сонгуулийн сурталчилгаа хийж байна


4 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:00 цагт эхлэх товтой байсан ч 40 орчим минут хоцорч эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга 30 орчим гишүүн орон нутагт ажиллаж байгааг хэлэв. Өнөөдрийн хуралдаанд 75 гишүүний 39 нь ирцээ бүртгүүлээд байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы ирц хангалтгүй байгаад мөн өнөөдрийн чуулганы эхэнд танилцуулсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух эрхийг нь хассан хэмээн нэлээд бухимдав. Түүнчлэн гишүүдийн ирцийг бүрдүүлэхгүй бол өнөөдрийн чуулганд оролцохгүй хэмээн гарч одлоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “С.Бямбацогтын тайлбарыг сонсохгүй шүү. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой асуулт асуух гэтэл хариулах хүн байхгүй гээд нэрийг минь хаслаа. Яагаад УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хааж байгаа юм. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой биздээ. Яагаад гишүүний үг хэлэх эрхийг хасаж байгаа юм бэ. Хэрэв ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн гэж үзэх юм бол би ҮХЦ-д хандана. 65 суудал авсан чинь хангалттай. Одоо болно. Эхний асуудал дээр үгээ хэлмээр байна. УИХ-ын дарга аа, ингэж болохгүй. Одоо орон нутгийн сонгуульд ялуулж өгвөл ингэнэ тэгнэ гэж яриад явж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Ингэж болохгүй. Шударга бай” хэмээсэн юм.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд УИХ-ын Тамгын газраас хууль зүйн зөвлөгөө өгөх хэрэгтэй гээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцдэггүй, танилцуулдаг хэмээв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү