Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэж байна

Засгийн газар ирэх оны төсвийг хэлэлцэж байна


4 жил

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  өнөөдөр /2020.09.30/ Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн дагуу УИХ арваннэгдүгээр сарын 15-наас өмнө 2021  оны төсвийн хуулийг батлах ёстой.

Түүнчлэн Улсын филармонийн "Симфони найрал хөгжим"-ийн хөгжмүүдийн шинэчлэлд 1 тэрбум найман зуун сая төгрөг, "Морин хуурын чуулга"-ын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд хоёр зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухайгаа  Ерөнхий сайд Даваа гаригт  Уран зургийн галерей, Улсын филармони, Хүүхэлдэйн театр, Дүрслэх урлагийн музей, Үндэсний номын сан, Соёлын яаманд тус тус ажиллах үеэрээ мэдэгдсэн.

Түүнчлэн  дээрх хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өгөх юм байна. Мөн хууль тогтоомж тогтоолын шийдвэрийн хэрэгжилтийн 2020 оны хагас жилийн дүн гэх мэт 10 гаруй асуудал хэлэлцэхээр  төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү