“Хотын нүд” төрийн бус байгууллагаас “92% Жаргаж үхлээ” фото, видео, егөөдөл төрлөөр зохион байгуулагдсан контентын уралдааныг санаачлан зарласан. Уралдааны гол зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг өдөр тутамдаа зөрчиж байгааг тодорхой сэдвээр егөөдөн харуулах байв.
Иргэд түгжрэлгүй, утаагүй, хоггүй, хүүхдэд ээлтэй, халтиргаагүй хот зэрэг Улаанбаатарт тулгамдсан 10 гаруй сэдвийг хөндөж, фото зураг, видео контент, шууд бичлэг (Live)-ийн төрлөөр уралдаанд бүтээлээ ирүүлжээ. Аз жаргалыг эрэн сурвалжлах зорилготой “92% Жаргаж үхлээ” егөөдөл бүхий контент уралдааны дүн гарч, хамгийн их Like&Share цуглуулсан төрөл тус бүрээр шилдэг бүтээлийн эздийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2020.09.29) болж өндөрлөлөө.
Уралдаанд нийт 224 бүтээл ирүүлснээс видео контент 72, шууд бичлэгийн төрлөөр 10, фото зургийн 142 бүтээл ирүүлсэн байна.
Видео контент төрөлд:
- Гран при шагналд оролцогч Г.Бямбахүү-н "Аз жаргалтай Улаанбаатарын Иргэдийн Сүлд дуу"
- Тэргүүн байр оролцогч П.Уранбилэг-н "Хүүхдэд дэндүү ээлтэй Улаанбаатар"
- Дэд байр оролцогч Uchiha багийн - цуврал бүтээл болон Happy UB багийн цуврал бүтээл
- Тусгай байр ороцогч Г.Тулга "Бидны гэрэлт ирээдүй цоожтой хаалганы цаана"
- Тусгай байрт оролцогч Н.Мэндбилэг-н "Аз жаргалтай хотоор алхав"
Live төрөлд:
- А.Ундрах
- С.Алтантуяа болон Залуу ээжүүд
- П.Уранбилэг
- Э.Хандсүрэн
- Uchiha баг
Фото контент төрөлд:
- Б.Инжинааш Хотын төрх
- А.Чимэдцэрэн "Жаргалтай хот нэг иймэрхүү..." болон Х.Буянтогтох "Хүүхдэд ээлтэй хот..."
- Түмэндэлгэр-Сургууль, цэцэрлэг нь хүрэлцээтэй Улаанбаатар жаргаж үхлээ болон
- Д.Занданбат "Улаанбаатар жаргалтай" болон Б.Юмжирдулам "1 хот дах 2 ертөнц"
- Г.Өнөболд "Аз жаргалтай Улаанбаатар хотын үнэн төрх" бүтээдүүд тус тус шалгарчээ.