НӨАТ-ын III улирлын буцаалтыг 10 дугаар сард олгоно

НӨАТ-ын III улирлын буцаалтыг 10 дугаар сард олгоно


4 жил

Татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Энэ оны III улирлын буцаан олголтыг 10 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэн хийх гэж буй талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд 10 дугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авжээ. Харин Сангийн яамны мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү