Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1626 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрсэн байна. Тодруулбал, 84 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй дараагийн шатны сувилал руу шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 313 тохиолдол бүртгэгдсэнээс 305 нь эдгэрчээ.
Эдгэрсэн иргэдийн сувилалын ажиглалтад 10, гэрийн ажиглалтад 4 байгаа бол 291 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 8 хүн эмчлэгдэж байна. Тэдгээрийн 6 нь хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮД-т 45 хүн ажиглалт, тандалтад байна гэж мэдээллээ.