ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг лхагва гарагт гардуулна

ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг лхагва гарагт гардуулна


4 жил

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд сонгуулийн хороодоос үнэмлэх гардуулснаар эхлэх бөгөөд энэ сарын 30-наас аравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ. 

ИТХ-ын сонгуулиар улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөх юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намын 14388 нэр дэвшигч бүртгүүлжээ. Харин дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөх аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү