Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Мөн Б.Отгонбаатарт анхан шатны шүүхээс оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ялыг хэвээр үлдээжээ.
Харин шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт оруулсан байна.