Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Үргэлжлүүлэн Засгийн газар хуралдаж Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг ярина. Мөн энэ сарын 15-ны өдөр дуусах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг хэлэлцэнэ.