Нийслэлийн МАН, АН өчигдөр хуралдаж, хуралдаанаар орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан байна.
Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар "УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх даргаар удирдуулан орж их ялалтыг авсан намынхаа манлайллыг үргэлжлүүлэн ялалтаар түүчээлэхээр шилдэг 45 нэр дэвшигчээ бид тодрууллаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 23.10 цагт Нийслэлийн МАН-ын хорооныхоо хурлыг дуусгасан. МАН багаараа дахин нэг том сонгуулийн өмнө ирлээ. Манай нам улстөрийн өндөр соёлтой байж хуулийн хүрээнд өрсөлдөх болно. Мөн бусад сонгуульд оролцож байгаа намууд, бие даагчиддаа ч уриалж байна" гэжээ.
Энэ талаараа өнөөдөр 12.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийнэ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.