Хавдартай тэмцэж буй Ч.Ганзориг хүүд туслах "1000 төгрөгийн хандивын аян" эхэллээ

Хавдартай тэмцэж буй Ч.Ганзориг хүүд туслах "1000 төгрөгийн хандивын аян" эхэллээ


4 жил

Үеийнхэнтэйгээ гудамжинд тоглож, мөрөөдлөөрөө жишгүүрлэж явсан 14 настай Ч.Ганзориг хүү өнөөдөр өвчинтэй тэмцэж, өдөр хоногийн маш хүнд нөхцөлд өнгөрүүлж байна. Хүү гэнэтхэн маш хурдан турж эцэн, царай нь цонхийж, хүнд өвчиндөө шаналах болжээ. Эмээ нь зээ хүүгийнхээ амь насыг аврахын төлөө бүх л чадлаараа хичээж байгаа ч аюулт өвчний өмнө хүчин мөхөстөж эхэлжээ.

2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хөл нь өвдсөн хүүгээ эмээ нь эмнэлэгт үзүүлтэл ЯСНЫ ХОРТ ХАВДАР гэх онош тогтоожээ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нарын зөвлөснөөр хагалгаанд орж, баруун өвдөгөнд үүссэн хавдрыг авсан байна. Гэвч хавдар үсэрхийлж, зүүн гар, мөр зэргийн ясанд тархсан учраас дахин хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэх болжээ.

2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж, химийн эмчилгээнд орж байгаа боловч Ч.Ганзориг хүүгийн биеийн байдал сайжраагүй, улам л хүндэрч байгаа ажээ. Ясны хорт хавдар гэх оноштой Монголд эмчлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг шат шатны эмнэлгийн байгууллага гаргаж өгсөн байна.

Хавдар судлалын үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гаргаж өгсөн тодорхойлтод "Ч.Ганзориг нь 14 настай эрэгтэй. 2020 оны 5 дугаар сард ясны хорт хавдраар оношлогдож мэс засал, хими эмчилгээ хийлгэсэн. Одоогийн онош нь: Баруун хөлийн гадуур туялзуур ясны хорт хавдар, зүүн талын шилбэ, баруун гарын бугалга, нурууны ясанд үсэрхийлэлтэй" хэмээн бичжээ.

Ч.Ганзориг хүүгийн ээж нь БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй бөгөөд хүүгийнхээ өвчнийг хүндэрсэн учраас яаралтай нутаг буцах хүсэлтээ өгчээ. 2020 оны 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яамнаас Ч.Ганзориг хүүгийн ээжийг суулгах чиглэлийг холбогдох байгууллагад өгчээ. Энэ дагуу хүүгийн ээж эх орондоо ирнэ. Хүүгийн ээж эх орондоо ирсэн ч онцгой дэглэмийн дагуу 21 хоног тусгаарлагдах юм.

Энэ хооронд хүүд туслах "1000 төгрөгийн хандивын аян"-ыг "+17" шоуны жүжигчин Жижгээ болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү нар санаачлан эхлүүлээд байгаа юм. Г.Ганзориг хүүгийн ясны хорт хавдрыг Монголд эмчлэх боломжгүй. Харин Турк улсын Memorial эмнэлэгт эмчлэх боломжтой гэдэг хариуг өгөөд байна. Тус эмнэлэг нь Ч.Ганзориг хүүгийн ясны хорт хавдрыг 18 сарын хугацаанд эмчлэх бөгөөд нийт төлбөр нь 435 сая төгрөг болно гэдгийг ар гэрийнхэнд нь дуулгажээ. Иймээс хүүд туслах сайн үйлсийн аянг нийгмийн сүлжээнд эхлүүлээд байна.

Эрхэм уншигч Таныг 14 настай хүүгийн амь насыг аврах "1000 төгрөгийн хандивын аян"-д нэгдэхийг уриалж байна. Та 14 настай хорт хавдартайгаа тэмцэж буй Ч.Ганзориг хүүгийн амь насыг аврах хандивын аянд

ХААН банк: 5400525802 Г.Ганцэцэг  /Ч.Ганзоригийн ээжийн данс/

ТӨРИЙН банк: 104400538521 Г.Ганцэцэг  /Ч.Ганзоригийн ээжийн данс/-нд

хандив өргөн нэгдэх боломжтой юм.

NTV телевизээс хүүгийн ар гэрийнхнээс нөхцөл байдлыг сурвалжилсан сурвалжилгыг эндээс хүлээн авч үзнэ үү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү