УИХ-ын ээлжит бус чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тус хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг томилуулсон юм.
П.Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.
БОЛОВСРОЛ
- 1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр,
- 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА
- 1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга,
- 1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга,
- 1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга,
- 1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл,
- 1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх,
- 1997-1999 онд “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал,
- 2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга,
- 2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
- 2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал,
- 2012-2013 онд Автотээврийн газрын дарга,
- 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх,
- 2020 оны 08 дугаар сараас УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байна.