Өнөөдөр /2020.08.28/ Н.Учрал нарын таван гишүүн Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлэг байгуулсан талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал: “Английн Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байсан хөтөлбөр 2012 онд Үндэсний цөм хөтөлбөр гэдэг нэртэй болсон. Ингэснээр энгийн ардын хүүхдүүдийг авдаггүй гурван сургуулийг бие болгосон. Хүн болгон лаборотори сургуульд хүүхдээ өгье гэсэн ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон. Бид хүүхдүүдийг ялгаж болохгүй. Кэмбрижийн төвтэй уулзаж байхад 100 хувь англи хэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлсэн.
Шинжлэх ухааны хичээлүүдийг монгол англи хэлээр хослуулан зааж болно гэдгийг зөвшөөрдөг. Тэрнээс биш үндэсний онцлогтой хичээлүүдийг Монгол хэлээр судална. Сод ухаантныг боловсролыг дэмжих гэж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Харин боловсролыг тэгш хуваарилна. Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд яагаад олон улсын хөтөлбөрт хамрагдаж болохгүй гэж. Бүх хүүхдүүд тэгш боловсрол эзэмших ёстой. Энэ парламентад Кэмбрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр дүнд хүргэх нь энэ лобби бүлгийн гол зорилго” гэжээ.