УОК хуралдаж, ирэх долоо хоногийн даваа гарагт дуусах Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцсэн юм. Хурлаар Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар санал нэгджээ.
Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тогтоолоор баталгаажуулах ёстой. Тэгвэл Засгийн газар өнөөдөр энэхүү асуудлаар 12:00 цагаас ээлжит бусаар хуралдах юм.