Б.Баттөмөр: Монголын төрд чадвар муутай нь л ажилладаг, ажиллах сонирхолгүй байгаа нь цалинтай холбоотой

Б.Баттөмөр: Монголын төрд чадвар муутай нь л ажилладаг, ажиллах сонирхолгүй байгаа нь цалинтай холбоотой


4 жил

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралда анаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр төрийн албаны бүтэц данхар төдийгүй, ёс зүйн асуудлыг хөндөж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монголын төрд 200 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь их тоо байна. Яагаад ийм их байдаг юм бэ. Ажилтай орлоготой байна гэдэг хүрээнд орон тоо их байна уу. Орон тоог цөөрүүлэх боломж байна уу. Монголын төрд чадвар муутай нь л ажилладаг, чадвартай нь хувийн компанид эсвэл өөрсдөө компани байгуулдаг. Яагаад төрд орох сонирхолгүй байна гэхээр цалин бага. Тиймээс орон тоог 30 хувиар бууруулж, цахимжуулан, тэр хэмнэлтээ цалин дээр нэмэгдэл болговол болохгүй юу” гэсэн саналыг хэлэв.

Үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн өмчийн компани болон төрийн өмчийн орон тоон дээр ажиллах ажлын хэсэг байгуулсан. Хувийн компанийн 50 хүнтэй хийх ажлыг төр 100 хүнтэй хийж байна уу гэдэг дүгнэлтийг гаргана” гэсэн хариултыг өгсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү