Намын гишүүнчлэлийг сэргээв

Намын гишүүнчлэлийг сэргээв


4 жил

Ардчилсан намын даргын тушаал гарч Д.Сүндий, Н.Соёмбо, П.Галиндэв, М.Батжаргал, Э.Мөнхсайхан, Б.Хайдавмөнх нарын гишүүнчлэлийг сэргээжээ. Дээрх нэр бүхий хүмүүсийн гишүүнчлэлийг сэргээж, Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших эрхтэй гишүүнээр өөрчлөн бүртгэж байгааг өнөөдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд танилцуулав.

Энэ үеэр “Ардчилсан нам бодит шинэчлэлийг хийж, залуусаа дэмжиж, ахмадаа сонсч, гишүүдээ дэмжиж байна. Ардчилсан намын дотоод ардчилал, үзэл баримтлал, итгэл үнэмшил сэргэж, олон мянган гишүүд дэмжигчдийн талархлыг хүлээсэн шийдвэр боллоо” хэмээн АН-ын гишүүн Э.Мөнхсайхан онцолсон юм.

Харин Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, “Хувь улстөрчдийн хувийн харилцаанаас болоод залуучууд бид үзэл санаа, үйл хэргээсээ хойш сууж, намаасаа хөндийрч болохгүй юм. Бид бүхэн алдаа дутагдал байгаа бол богино хугацаанд залруулж, Ардчилсан нам нэгдсэн байр суурьтай, ардчиллын үнэт зүйлийг хамгаалж оролцоно” гэлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү