Т. Доржханд: Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна

Т. Доржханд: Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна


4 жил

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Нэгдүгээрт, банк санхүүгийн салбарт үүсээд байгаа асуудал. 2019 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байхад аудитын газраас хоёр эрсдэлтэй банк байгааг зарласан. Гэтэл Монголбанкнаас энэ мэдээллийг үгүйсгэж нөгөө л нэг системийн таван банкаа ярьж байна лээ. Үүгээрээ өөрсдөө зарлачих шиг боллоо.

Хоёрдугаарт, бид төсвийн тодотголыг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан ч зургаан сарын дараа оруулж ирлээ.

Гуравдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна. Тухайлбал, зээлийн хүүг сарын 1 хувиас хэтрүүлэхгүй гэжээ. Гэтэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд энэ тухай огт тусгаагүй байна.

ХҮН-ын дарга Б.Найдалаа, “Асуудалд мөлгөр хандсаар байгаад мөнхийн асуудал болгож байна. Нэгэнт муудсан банк эргэж сэхдэггүй. Тиймээс муудсан банк байвал журмынх нь дагуу хурдан явуулах ёстой. Явуулахгүй байсаар улам их хохирол амсдаг. Үүний горыг бид “Капитал” банкнаас амссан, харсан” гэлээ.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү