Д.Сарангэрэл: 13 эмэгтэй гишүүн архидалтай тэмцэхээр хуулийн төсөл дээр ажиллаж байна

Д.Сарангэрэл: 13 эмэгтэй гишүүн архидалтай тэмцэхээр хуулийн төсөл дээр ажиллаж байна


4 жил

Найм дахь парламентад сонгогдсон 13 гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллахаар бүлэг байгуулжээ. Эмэгтэй гишүүдийн бүлгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалах бөгөөд нийгэмд тулгамдаад буй 10 гаруй асуудлаар тууштай ажиллахаар болсноо зарлалаа. 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Хүнээ хөгжүүлж, хүнээ дээдэлсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх хариуцлага бидэнд ирсэн. Тиймээс УИХ-д сууж буй эмэгтэй гишүүд хүний хөгжлийн бодлогод зайлшгүй анхаарлаа хандуулан манлайлан ажиллана. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг байгуулсан. Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл төдийгүй ажлын байр гэх мэт бүх салбарт хүчирхийллийг зогсоохоор манлайлан ажиллана. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Эмэгтэй гишүүдийн бүлгийн дараагийн хийх ажил бол цахим орчин дахь хүчирхийлэл. Цахим орчинд хүүхэд, эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болж байна. Өнгөрсөн гурван жилд цахим гадуурхалтын улмаас нэлээд олон хүн амиа алдсан байна. Гэтэл үүнийг хоёр сая төгрөгөөр торгоод өнгөрөх нь цаашид гэмт хэргийн хор хохирлыг багасгахад саад болж байгаа тул цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах зорилго тавьж ажиллана. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэхээр хүүхдийн асуудал хөндөгдөж байдаг. Бид эмэгтэйчүүдийн бэрхшээл зовлонг үр дүнтэй шийдсэнээр Монгол Улс хөгжинө. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Монгол Улсад сүүлийн арван жилд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшин буурсан. Олон улсын байгууллагаас ч энэ асуудлыг анхааруулж ирсэн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас эхлээд эмэгтэйчүүд ажил хөдөлмөрөө эрхлэхэд саад болдог зүйл их. 21 аймаг есөн дүүрэгт насан туршийн боловсрол олгох төв ажиллаж, 300 гаруй мянган хүн хамрагдаж, 4 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Эмэгтэйчүүд цаашид сурч хөдөлмөрлөх боломжийг бий болгох чиглэлд ажиллах шаардлагатай. Тиймээс энэ чиглэлд хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөр хамтран ажиллана. 

УИХ-ын гишүүн Г.Ундрам: 107 мянга гаруй тусгай хэрэгцээт иргэдийн асуудлыг багаараа хамтран дуу хоолойгоо өргөх болно. Нэгдүгээрт тусгай хэрэгцээт иргэдтэй холбоотой нэр томъёоны асуудлыг нэн түрүүнд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил суралцах, ажиллах гээд хангагдахгүй байгаа эрхийг хангах чиглэлд ажиллана. 

УИХ-ын гишүүн П.Анужин: Бүлгийн бүсгүйчүүдийн санаачлан, удирдан чиглүүлж явах ажилд идэвхтэй оролцож, дэмжинэ. Миний хувьд үндэстэн улс үндэс оршин тогтнож байгаагийн чухал зүйл болон өв соёлын чиглэлд ажиллана. Бид өнөөдрийг хүртэл ирсэн өв соёлыг хэрхэн цааш өвлүүлэх вэ гэдгийг хүн бүр бодох ёстой. Өв соёлтой холбоотой хууль хэрхэн хэрэгжиж буй, шаардлагатай бол хууль санаачлах, шинэчлэх асуудалд ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Бид тухайлсан сэдвийг хариуцаж бусад нь дэмжин ажиллана. Би өөрийн хариуцаж буй ажлыг танилцуулъя. Архидалт гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл гээд бүх салбарт хамаарч байгаа тул энэ сэдвийг онцлон ажиллана. Эрчүүдийн эрүүл мэндийн 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Миний хариуцаж авсан сэдэв бол залуучуудын хөгжил. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд шат дараалсан арга хэмжээг ЗГ, УИХ авч хэрэгжүүлнэ гэж бодож байна. Залуучуудын хөгжил гэдгийг жинхэнэ утгаар нь авчрах хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болгох чиглэлд бид хамтран ажиллана. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү