Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд /НГЗБА/ наймдугаар сарын 16-ны байдлаар 35,100 албан бичиг ирснээс 32,100-г нь шийдвэрлэсэн. Нийт өргөдөл гомдлын 98 хувь нь шийдэгдсэн гэж НГЗБА-аас мэдээллээ.
Газрын зөрчил арилгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх зорилгоор 139 байршилд 400 гаруй объектыг чөлөөлсөн. Үүнд явган хүний зам хаачихсан байсан 30 байршил, нийтийн эзэмшлийн талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх 55 байршил, авто машины зогсоол байгуулах боломжтой 20 байршил багтаж байна. Эдгээр ажилд нийт 120 сая төгрөгийг зарцуулсан.
Дахин 82 байршилд 430 газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2020 онд нийт 90 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс нийт 71-д нь дуудлага худалдаа зохиож 29-д нь ялагч тодорч нийслэлийн төсөвт 632,9 сая төгрөг төвлөрүүлэхээр болсон ба өнөөдрийн байдлаар 259,7 сая төгрөгийг төвлөрүүлсэн.