УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан УИХ-ын чуулганы мягмар гарагийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох эрхийг хассан билээ.
Т.Аюурсайхан гишүүн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ тайлбар өглөө. Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн микрофон булаацалдаж, хурлын үйл ажиллагаанд саад учруулсан гэдгийг гишүүд бүгд харсан. Тэрбээр УИХ-ын гишүүний онцгой эрхэд халдсан. Надад олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуралдаан даргалагч гишүүний хувьд хурлын үйл ажиллагаанд саад учруулсан гишүүнд арга хэмжээ авсан нь энэ. Гишүүд та бидний хэлэлцэж баталсан Дэгийн тухай хуульд гишүүд УИХ-ын чуулганы дэг журмыг дагаж мөрдөх ёстой гэж заасан. Би хэн нэгнийг шийтгэж эрхээ эдэлж байгаа биш харин Дэгийн тухай хуулийг хэрэгжүүлсэн" гэв.