Энэтхэг рүү ноос, ноолуур экспортлоход хамтран ажиллана

Энэтхэг рүү ноос, ноолуур экспортлоход хамтран ажиллана


4 жил

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ноос, ноолуур, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн зарим бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах бизнес форумыг зохион байгуулах зэрэг олон чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч оны есдүгээр сард Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Монгол Улсын баруун бүсийн цөлжилт, хуурайшилтыг бууруулах зорилготой “Мөнх байгалиа тэтгэх Мөсөн суварга” усан хангамжийн инновацын төслийг холбогдох байгууллагад хүргүүлсэн талаар Элчин сайд М.П.Сингх хэлжээ. 

Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Энэ хүрээнд “Өв соёл нэгт”, “Стратегийн түншлэгчид”, “Гэрэл гэгээт ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвийн дагуу тодорхой ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү