С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар яаралтай ажлын хэсэг байгуулаач

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар яаралтай ажлын хэсэг байгуулаач


4 жил
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн 6.2 дахь заалт болон Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар хэвлэлийн хурал хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Долоо хоног бүр бид УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар мэдээлэл өгч байх болно. "Та бидний эвсэл"-ийн төлөөлөл болон эрдэмтдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж байна. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар УИХ-ын гишүүд үг дугарахгүй байна. Юун орон нутгийн сонгууль, юун төсөв, төсвийн тодотголоос чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол. Газар нутгийн тусгаар тогтнолын талаар, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар тайлбар өгөх, засварлах шаардлагыг 7 сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Харин хариуг нь өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Ингэхдээ Үндсэн хуульд найман жил засвар оруулах боломжгүй, дагалдах хууль тогтоомжид өөрчлөлт оруулъя гэсэн байна. Гэвч энэ хангалтгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, бусад холбогдох заалтуудыг судлах ажлын хэсгийг яаралтай байгуулахыг шаардаж байна. Эрдэмтэн, хуульчдын төлөөлөлтэй хамтран ярилцъя" гэлээ. 

Хэвлэлийн хуралд оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Та бидний эвслийн төлөөлөл энэхүү заалтыг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийллээ. 

Харин энэ асуудлаар өмнө нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрбээр Үндсэн хуулийн 6.2-т “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх” утга огт байхгүй гэдгийг хэлж байсан юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү